НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Дулаахан цэцэрлэг төсөл

2015 онд "Дулаахан цэцэрлэг" төслийн хүрээнд 107 дугаар цэцэрлэгийн дулаан алдагдал ихтэй заалнуудыг Корунд керамик шингэн дулаан тусгаарлагчаар дулаалж, булбарай бяцхан үрсээ намар өвлийн хүйтэнд найдвартай дулаахан өсч бойжих боломжоор хангасан.

Дулаахан цэцэрлэг төсөл

2016 онд "Дулаахан цэцэрлэг" төслийн хүрээнд 191 дүгээр цэцэрлэгийн дулаан алдагдал ихтэй бага ангийн заалыг Корунд керамик шингэн дулаан тусгаарлагчаар дулаалж нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг төслөө амжилттай үргэлжлүүлсэн.

Элсэн байшин төсөл

2017 онд ШУТИС-ийн "Элсэн байшин" төсөлд Броня дулаалгын будгийг бэлэглэсэн. Монгол улсад ногоон хөгжлийн бодлого гарсантай уялдуулан хүлэмжийн хий бага ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг туршиж нэвтрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн оюутнууд багш нартай хамтран орчин үеийн дэвшилтэт дулаан тусгаарлах сатериал "Броня"-г ашиглан барилгын дулаан алдагдлыг багасган халаалын бага зардлыг төлөвлөх туршилтыг гүйцэтгэсэн.

2018 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрших эмээгийн хөшөөг VGT экологийн будгаар шинэчлэн будаж цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг нийт иргэдийнхээ тав тухыг хангахад өөрсдийн хүч нэмрээ орууллаа.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © Сан Трейдинг Грүпп ХХК 2020

  • Facebook
  • Instagram
  • Facebook
  • YouTube