Броня гэж юу вэ?

Броня дулаан тусгаарлагч будаг нь олон тооны нано бичил бөмбөлөгөөс бүрддэг бөгөөд энэхүү бөмбөлөгүүд нь дулаан тусгаарлах өндөр чанарыг бий болгодог.

2007 оноос хойш ОХУ болон дэлхийн зах зээлд тэргүүлэх чанарын дулаан тусгаарлагч будаг бөгөөд дулаан дамжуулалтын коэфициент нь 0,001Вт/м 0С. Бронягийн үйлдвэр Европын том компаниудын төхөөрөмжөөр тоноглогдож, түүхий эдээ химийн салбарын шилдэг компаниуд болох BASF (Герман), AZKO NOBEL (Голланд), ЗМ (АНУ) зэргээс авдаг.

Броня нь Дулаан тусгаарлагч будаг, Полимер ус тусгаарлагч түрхлэг, Шингэн ус тусгаарлагч түрхлэг, Галын хамгаалалтын түрхлэгүүдийг үйлдвэрлэдэг.

Хэрэглэх гадаргуу

Халуун, хүйтэн шугам дамжуулах хоолой

Барилгын гадна дотор хана, шал, тааз

Нефть, химийн бүтээгдэхүүн хадгалах сав, танкны дулаалга

Трейлер, галт тэрэг болон бусад тээврийн хэрэгсэл

Аж үйлдвэр,

уул уурхайн тоног төхөөрөмж

Гар доорх хамгийн хялбар дулаалгын материал

1

Хэрэглэх заавар

1

Түрхэх зузааныг тодорхойлох

2

Будгийг найруулах

3

Будгийг усаар шингэлэх

4

Гадаргууд түрхэх

Гадаргуун дулаан алдагдлын хэмжээнээс хамаарч будаг түрхэх зузааныг тодорхойлно.

1мм зузаан түрхлэг Броня 50мм эрдэс хөвөн дулаалгатай тэнцдэг.

1 литр будгаар 1м2-г 1 үе буюу 1мм зузаан явна.

Будгийг найруулахдаа урт мод, төмөр савыг ашиглана. Миксер буюу механик хутгуур хэрэглэж болохгүй. Будагтай савны ёроолд нь цавуулаг чанарын шингэн тунадаг бөгөөд сайтар хольж найруулсны дараа усаар шингэлэхэд бэлэн болно.

Найруулсан будагны хүндийн жингийн 5% -тай тэнцэх хүйтэн усаар шингэлнэ.

Жишээ нь: 5 литр будаг шингэлэхэд 250мл ус орно. Шингэлж хутгасны дараа урсамтгай болж, зөөхий мэт харагдана.

Тухайн дулаалах гэж буй гадаргууг сайтар цэвэрлэж хуурай болгож бэлтгэнэ.

Зөөлөн үстэй багсаар дээрээс доош 2 ба 3 удаа татаж доош залгуулан будна.

Нэг үе түрхээд 24 цаг хатаасны дараа дараагийн үеийг түрхэнэ.

Анхаарах зүйл:   Зөвхөн жинддэг, хайрдаг, сийгдэг хүйтэн гадаргуун дээр  1 үе буюу 1мм зузаан түрхэнэ.

                            Харин чийг даасан, хөлөрсөн, мөөгөнцөртсөн, цантсан гадаргуун дээр 2 үе буюу 2мм зузаан түрхэнэ.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © Сан Трейдинг Грүпп ХХК 2020

  • Facebook
  • Instagram
  • Facebook
  • YouTube