САН ТРЕЙДИНГ ХХК нь 2014 онд барилгын материал худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр САН ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан.

Монгол улсын барилгын худалдааны зах зээлд ОХУ-ын Корунд, Броня, VGT, Rollingdog брэндүүдийг тус тус байршуулан хэрэглэгчиддээ эрүүл мэндэд хоргүй, экологийн бүтээгдэхүүнүүдийг хүргэж байгаа билээ.

Барилгын материал дахь дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үр өгөөжийг хэрэглэгчдэд таниулан, өрх бүрийн хэрэглээ болгох эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэглэгчлийн хэрэгцээ, хүсэлд нийцүүлэн хамгийн шилдэг технологи, боломжит үнийг нийт Монголын хэрэглэгчиддээ санал болгож, өрх бүрийг эрүүл, 10 жилийн найдвартай эдэлгээтэй бүтээгдэхүүнээр хангаж байна.

2020 оны байдлаар Улаанбаатар хот, Дархан болон Хөвсгөл аймгуудад өөрийн 5 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн ба 30 гэрээт борлуулагчидтай хамтран байгууллагын болон жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © Сан Трейдинг Грүпп ХХК 2020

  • Facebook
  • Instagram
  • Facebook
  • YouTube